Бид хэний төлөө амьдардаг юм бэ?

Улирч буй он бүхэн нэгэн насыг минь, сайн муу дурсамжуудтай минь хамтад нь аван оддог болохоор, угтан ирж буй өдөр бүхнийг, учрал тохиолдол бүрийг ямагт сайн сайхнаар төсөөлж, байнга ийм байгаасай гэж хүсдэг.

Хүн энэ л амьдралд он оныг үдэж угтах бүрдээ ухаажиж, өөртөө тулгарсан олон олон асуултуудад хариулж, өөрийн оюуны ертөнцөө тэлнэ. Залуу, омголон хөөрүү насандаа анзааралгүй өнгөрөөсөн олон зүйлийн талаар эргэцүүлэн бодно. Энэ гайхамшигт ертөнцөд хүн болж төрнө гэдэг дээш харуулж зоосон зүүний үзүүр дээр ширхэг будаа дэнжигнэн тогтох лугаа аугаа хувь заяа хэмээн бурханы сургаальд өгүүлдэг. Харин хүн болж төрчихөөд, энэ амьдралыг элээхдээ хэний төлөө, юуны тулд амьдарч буйгаа төдийлэн анзаардаггүй. Олон олон он жилийн дараа “би хэний төлөө, юуны тулд амьдарна вэ?” хэмээх асуултад өөрийн эрхгүй хариулах болдог. Заримдаа энэ амьдралын хатуу бэрхийн өмнө туйлдахдаа, өвдөж, ядарч зүдрэх тэр цагт ийн уулга алдах нь ч бий.

Бусдын төлөөх амьдрал гэж үү?

Өдөр бүр 3 ширхэг талх худалдан авдаг нэгэн, энэ тухайгаа “нэгийг нь би өрөндөө өгдөг юм, нөгөөг нь би өөрөө иднэ, харин нөгөөхийг нь зээлдүүлдэг юм’ гэж тайлбарласан гэдэг. 3 ширхэг талхны тухай энэ түгээмэл яриа олон олон оронд дэлгэрсэн байдаг нь бас нэгийг бодогдуулна. Эцэг эх-би-үр хүүхэд гэсэн тулгын чулуу шиг энэ холбоос хүн төрөлхтөн даяар хүлээн зөвшөөрөгдсөн зүйл. Гэхдээ монголчууд бид арай л элгэмсэг, садансаг, эх үрийн хүйн холбоог ихэд дээдэлж, үүгээрээ бахархдаг ард түмэн. Ээж аавын элбэрэлт ачлал, хайр халамжийн тухай, нэгэнтээ М.Саруул-Эрдэнийн бичсэнчлэн нэгэн хэв шинжит дуу шүлэг, бусад олон бүтээлүүдээс үүнийг мэдэрч болно. Харамсалтай нь монголчууд бидний ачлал, элбэрэлт хүмүүс болох гол төлөв хөдөөний, “тэрлэг нь хүндэдсэн”, “араг шиг намхан”, алсад суугаа хүүгээ “саравчлан, харуулдаж хүлээх” ‘үс нь буурал” ээж, “тамхиа нэрээд” санааширч суух, дуу цөөтэй, “үггүй зэмлэсэн харцтай” ихэвчлэн морь унадаг аав байх хэв шинжтэй. Суурин амьдралтай, боловсрол мэдлэгтэй, өндөр гуалиг, хүүхдүүддээ анхаарал халамж тавидаг, хамтдаа байж зөвлөж тусалдаг аав ээжийн тухай дуулж шүлэглэсэн бүтээл өнөө хэр алга л байна. Төрүүлж өсгөн “гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн ээж аавын ач буяныг нь хариулахын тулд “шүүдрийн мөнгөн дуслыг цуглуулан цай чанаж өгөх”, ” ингэн хавтгайн сүүгээр цай сүлж өгөх” нь ихэд чухал гэсэн санаа зөвлөлгөө бүхий дуунууд ч бас бий. Эцэст нь ер нь ээж аавын ачийг хариулж чадахгүй юм байна хэмээн санааширсан, бас харууссан байдлаар төгсөх жишээтэй. Олуул цугласан найр наадам дээр аягатай сархад гартаа барьж, найган ганхан, нулимс мэлмэрүүлэн дуулах дуу, магтаал маань нэг иймэрхүү. Эндээс бид их ухаарал авч ээж ааваа хайрладаг гэж хэлэхэд бас хэцүү. Үр хүүхэд -залуу нас- эцэг эх гэдэг амьдралын энэ л гурвалсан холбоос, урвуу давтамжаараа эцэг эх-залүү нас-үр хүүхэд гэх ороомог хөгжлөөрөө хэдий үед хэнд илүү анхаарал тавих учиртайг илэрхийлнэ. Бид өсч нас биед хүрэх цагт ээж аав минь өтөлж, тэдэнд анхаарал халамж тавих хэрэгтэй болдог. Харин гэрлэж , өөрийн үр хүүхэдтэй болох тэр цагт үр хүүдүүддээ их анхаарал тавих хэрэгтэй болдог.
Амьдрал энэ л давтамжаар тасралтгүй үргэлжилнэ. Гэхдээ бодох зүйл бидэнд бас байнаа.
-Монголчууд бид өөрсдийн үр хүүхдээ хайрлаж халамжилж байна хэмээн ажил амьдралд нь хэт хутгалдаж, бүх зүйлийг зааж зэмлэж байдгаас энэ нь яваандаа дарамт болон хувирч өөрийгөө ч үр хүүхдээ ч зовоох нь олонтаа. Үр хүүхдээ багаас нь хэт эрхлүүлж, буруу өсгөснөөс, өөртөө итгэлгүй, эсвэл дураар нэгэн болгож орхиод, өсөх насанд нь итгэл өгч биейиг нь даалгаж чадалгүй эцэстээ цөхөрсөндөө “би хэний төлөө амьдарч байн вэ? ” хэмээн халаглан дуу алдах нь бий.

-Бага наснаасаа эцэг эхийн үгнээс гардаггүй, дуулгавартай нэгэн болж, өсөх насандаа ч эцэг эхийн дэргэдээс холдож чадахгүй, бүх зүйлийг асууж, амаар нь шийдсээр эцэст нь өөртөө итгэлгүй, өөрөө шийдвэр гаргах эрхгүй нэгэн болж хувирна. Эцэг эхийн дуулгавартай сайн хүүхэд, алив асуудлаар эцэг эхтэйгээ санал зөрөлдөх бүртээ бухимдал цухлаа уураг тархи, уушиг зүрхэндээ нуун багтарч “би хэний төлөө амьдарч байгаа юм бэ?” хэмээн цөхрөн дуу алдах нь бий.

-Урсаж буй цаг хугацаа бүхэн өөрийн давтамжаар олон зүйлийг өөрчилдөг болохоор тэр л урсгалд эцэг эх, үр хүүхдүүдийн зөрчил, үл ойлголцох байдал нь хэн хэндээ дарамт, зовлон шаналал болж хувирах нь багагүй. Энэ л үедээ хүмүүс өөрийн бухимдлаа “би ер нь хэний төлөө амьдарч байгаа юм бэ? би тайван амгалан амьдрал үзсэнгүй” гэсэн үгээр илэрхийлнэ.
Ийм л байдлын уршгаар өнөө хэр гэрлэсэн мөртлөө, ээж ааваасаа ч холдож чадахгүй, тэдэнтэй хамтдаа бухимдал шаналгаатай амьдарч байгаа залуус олширч байна даа. Ажил олж хийн, амьдралаа өөд татахын оронд аав ээжийн тэтэгэвэрийн мөнгөөр амьдарч энэ л гундуухан сэтгэлээ сархадаар даруулж, өдөр хоног өнгөрөөж, энэ л буруугаа өөрөөсөө бус өрөөл бусдаас хайн бэдрэх залуус бас олширч байна даа. Эд бол Монгол орны иргэд бас ирээдүй нь шүү дээ. Энэ үедээ тэд “би ер нь хэний төлөө, юуны тулд амьдрах ёстой юм бэ?” хэмээн өөрөөсөө асуудаг. Өдгөө бид тэдэнд хатуу боловч үнэнийг хэлж ойлгуулах хэрэгтэй байна.

Хамгийн чухал нь ойлголцол бас итгэлцэл.

Өндөр хадан халилд үүрээ засч, өндгөө төрүүлсэн бүргэд шувуу, өөрийн үрээ өсч өндийж даль жигүүр нь ургаж гүйцэх тэр үед өндөр хавцлаас түлхэн унагаадаг гэнэм. Даль жигүүр нь ургаж гүйцсэн тэр л бяцхан амьтан өндөр хаднаас унахдаа өөрийн зөнгөөр даль жигүүрээ дэлгэж, уудам энэ огторгуйд халин нисэхийн амт, хүч чадлыг олж авна. Бүргэд шувуу үргэлж өндөрт халин нисч, хязгааргүй энэ огторгүйг эзэгнэнхэн, омог бардам, хүч чадлаа бусдад мэдрүүлнэ. Хүмүүн бид энэ бүргэдээс дутуу гэж үү?

Өндөр хөгжилтэй орнуудад иргэд нь өөрийн боломжтой үедээ гэрлэж, хүссэн үедээ л үр хүүхэдтэй болж тэднийгээ сайн сайхнаар өсгөж хүмүүжүүлж, харин нас биед хүрэх үед нь аль болохоор биейиг нь даалгахыг хичээдэг. Тэд үр хүүдүүддээ, энэ амьдралд хэрхэн биеэ дааж тэнцрэх боломжийг нь өөрт нь олгоно. Тэд бүх зүйлд оролцож зааж, зэмлээд байхгүй хэдий ч хэрэгтэй үед нь зөвлөж тусалдаг ажээ. “Нохой хамартаа хүрэхээр усч” гэдэгчлэн хүн өөрийнх нь өмнө бүх зүйл тулгараад ирэх тэр цагт толгойгоо ажиллуулж, өөртөө байгаа бодит боломжоо сайн ашиглахыг хичээнэ. Энэ бол анхны алхам. Харин цаашдаа урам орж, өөртөө аажим аажмаар итгэлтэй болж, өөрт хэрэгтэй илүү олон боломжууд, бас сайхан ирээдүйг төсөөлж, мэдэрч эхэлнэ. Олон зүйлд мөрөөдлөөр бус бодитой хандаж эхэлнэ. Үгүйдээ л өөрийн орон сууцгүй байж эхнэр авч аав ээжийн гэрт амьдарч өөрсдийгөө болон өөрөөлийг зовоох хэрэггүйг ойлгоно. Мөнгөгүй болмогцоо аав ээжийн өмч болох адуу малыг нь, ямааных нь ноолуурыг зарж , үүгээрээ наргиж болохгүйг ухаарна. Бусдыг дуурайж, бусдад гайхуулахын тулд бус өөрийн авьяас сонирхол, чадвар боломжиндоо тааруулан сурч ажиллах хэрэгтэйг мэдэрнэ. Энэ бол дараагийн алхам. Өөрийн хичээл зүтгэлээр, өөрийн амьдралаа босгож, амьдралд хөлөө олж, даль жигүүрээ дэлгэж чадсан тэр залууст энэ амьдрал утга учиртай болж, тэд аав ээж болон өөрийн үр хүүхэддээ илүү анхаарал халамж үзүүлэх боломжтой болно. Ттим залуус улам өөдрөг сайхан руу тэмүүлж, өөртөө төдийгүй өрөөл бусдад ч сайн сайхнаар нөлөөлж бас тусалж чадах болдог юм даа. Энэ бол дараа дараагийн алхмууд.

Ийм болохын тулд:

-Монголчууд бид үр хүүхдүүдтэйгээ бүр багаас нь илэн далангүй ярилцаж, ойлголцож байх нь тун чухал байна. Насанд хүрсэн хойно нь ч амьдралын нарийн ширийн бүхнийг, хүсэл мөрөөдөл, ирээдүйн тухай, өөрт нь байгаа бодит боломжийн талаар илэн далангүй ярилцаж, анхааран сонсож, хэн хэнийгээ чин сэтгэлээсээ ойлгож дэмжиж байх нь хэрэгтэй байна. Монголчууд бид алийн болгон үр хүүхэдтэйгээ ноён зангаар зайнаас харьцаж, болох болохгүйн олон хоригоор боолын сэтгэлгээнд сургах билээ. Эцэг эхээ хүндэлж бас зовоохгүй гэсэндээ хамаг бүхнээ нууж, амьдрал сайхан байгаа жүжгийн гол дүрд тоглож, адаг сүүлд нь хөшигний ард дахь зовлон шаналлаараа тэдний сэтгэлийг чилээж, элгийг нь эмтлэнэ. Хичээж тэсч байгаад ч болов сонсож ярилцаж ойлголцох нь энэ зовлон шаналлаас хэцүү гэж үү?
-Бага наснаас нь хэт эрхлүүлж дураар нь байлгаснаас бий болсон муу үр дагаварыг нь мэдрэхдээ өөрөөсөө ч холдуулахгүй, хатуу хяналтдаа байлгаж, хөдлөх хийх бүрийг нь зааж зэмлэн, өөртөө итгэх итгэлийг нь үгүй болгоно. “Чи үүнийг хийж чадна, яагаад чадахгүй гэж” хэмээн үр хүүхэддээ итгэл урам хайрлан зоригжуулж байх нь тун чухал байнаа. Энэ амьдралд хөлөө олон тэнцрэх даль жигүүрийн нэг нь өөртөө итгэх итгэл, өөдрөг сайхан тэмүүлэл юм шүү дээ. Таны баглаж хүлсэн их хайрын хариуд хожим таны хүүхэд амьдралд хөл алдахдаа, танд талархахаас илүү гомдож харамсах болдгийг бүү март. Хүүхэд залууст “чи бүхнийг чадна” гэж итгэл өгч зоригжуулан, алдаж буй алдаан дээр нь халаглаж зэмлэх бус, хайрлаж итгэх нь хэрэгтэй байна даа. Өдгөө энэ цагт үр хүүхэд, эцэг эхтэйгээ төдийгүй өөр хоорондоо ч ойлголцож бас итгэлцэж сурах нь бидэнд их хэрэгтэй байна.

Хүн өөрийнхөө төлөө амьдардаг.

Хүн өөрийг нь төрүүлж өсгөсөн эцэг эхийн ач буянаар өсч өндийж, өсөх насандаа гэр бүл үүсгэж өөрийн амьдралаа бий болгон, үр хүүхэд төрүүлж тэднийгээ үлдээдэгт л хүн болж төрсний утга учир оршино. Чамтай хүйн холбоотой эцэг эх, үр хүүхдүүд тань амьдралд тань тодорхой хэмжээгээр нөлөөлдөг хэдий ч эцсийн эцэст чи энэ етөнцөд өөрийнхөө төлөө л амьдардаг юм. Амьдрал тань сайн муу алин байх нь өөр хэнээс ч биш гагцхүү өөрөөс тань л хамаарна. Харин монголчууд бид арай л шаналгаатай амьдраад байх шиг.

-Цаг ямагт бусдад таалагдахыг хичээнэ. “Би ингээд хэлчихвэл бусад хүмүүс шоолох болов уу?” гэж үгээ цэнэнэ. “Би энэ хувцсыг өмсчихвөл бусдад таалагдах болов уу?’ гэж бие барина. “Би үүнийг ингээд хийчихвэл буруудах болов уу?” гэж үйлдлээ хянана. Энэ ертөнцөд та өөртөө л таалагдаж амьдрах учиртай.

-Цаг ямагт бусадтай барьцаж, бас атаархана. “Тэднийх шинэ машин авчихаж, бид хуучин машинтай ичгэвтэр байна” хэмээн шанална. “Тэдний эхнэр богино булган дээл авсан байна, би уртыг нь олж өмсөнө” хэмээн тэвдэнэ. “Тэр Бээжин яваад ирж. би Сөүл явж ирнэ” хэмээн барьцана. Хүн болгон адилхан байх албагүй, харин хүн болгон өөрийн бодит боломжиндоо л тааруулан амьдарч байх учиртай.

Амар тайван, сэтгэл хангалуун амьдрахын үндэс нь таны эргэн тойронд байгаа эцэг эх ах дүүс, амраг хань алаг үрс, найз нөхөд , хамтран ажилладаг хүмүүстэйгээ харьцах найрсаг харьцаа, ойлголцол, тэдний хайр халамж, бүлээн дулаахан уур амьсгал билээ. Энэ бүхнийг бий болгохын тулд таны өөртөө итгэх итгэл, бусадтай ойлголцох чадвар, бусдад итгэж бусдын итгэлийг даах чанар хамгаас чухал. Өдөр тутам таны ойр байж, тантай санаа бодол , зовлон жаргалаа хуваалцдаг тэр хүмүүс тантай яаж харьцаж яаж хандах нь танаас их хамаарна.
Энэ гайхамшигт ертөнцөд хүн болж ирсэнийхээ хувьд та өөрийн хүсэл, боломжиндоо тулгуурлан өөрийнхөө төлөө, өөрийнхөөрөө амьдрах учиртай ажээ.

Төгсгөл.
Шинэ юм болгон, өмнө минь намайг тосч буй нууцлаг бүхэн, надад гэгээн сайхан мэдрэмж, нэг л сайхан хүлээлтийг өгдөг. Монголчууд бид 9 тоог ихэд бэлэгддэг. Энэ он монголчууд бидэнд их ухаарал, их мөрөөдөл, гэгээн хүслийн сайхан биелэлийг авчрах болтугай. Урсан өнгөрч буй цаг хугацаа бүхэн бидэнд анзаарагдахгүй хэрнээ их ухаарал, эв нэгдлийг аажим аажмаар авчирч байгаа. Уншигч танд ч гэсэн эрүүл энх, саруул ухаан, амьдралын сайхан баяр баясгалан, санаанд оромгүй азтай учралуудыг бэлэглэх болтугай. Амьдралын сайн муу бүхнийг амтлах гэж ухаарч тэмцэх гэж хүн амьд явдаг. Амьдрал сайхан.

Нэг л заяах амьдрал шүү дээ

Хүү минь чи 25 нас хүрлээ
Гар чинь ганзаганд
Хөл чинь дөрөөнд хүрээд
Даруй долоон жил өнгөрчээ.

Юу хийж бүтээв,
Юу амжуулав?
Хаана явна,
Хэнтэй явна?


Хүсэл мөрөөдөл чинь юу вэ,
Хэтийн зорилго чинь хаана вэ?

Нэг л заяах амьдралыг
Нэр төртэй авч явна уу,
Нэргүй хоосон авч явна уу?

Махаа тасартал зүтгэж явна уу,
Махаа илжиртэл хэвтэж сууна уу?

Хаагуур хаагуур явав?
Хэн хэнтэй уулзав?

Хичнээн удаа бүдрэв,
Хэлээч ахдаа тоог нь.
Тоолшгүй олон байна уу,
Тоотой хэдхэн байна уу?
Эргэцүүлж нэг бодоорой,
Эргээд ахдаа хэлээрэй.

Амьдарсан шиг амьдарч,
Хөдөлмөрлөсөн шиг хөдөлмөрлө, дүү минь.

Нэг л наслах амьдрал чннь,
Нэр төр чинь шүү, дүү минь.

Хэзээ ч бүү бууж өгөөрэй,
Хоёр гараа бүү хумхиарай.

Мятрахгүй зүтгэсэн цагт,
Мянган уулыг ч нүүлгэдэг юм.

Өөртөө итгэсэн хүн,
Өрөөл бусдыг ч дагуулдаг юм.

Өнгөтэй сайхан амьдар,
Өөр бусдад ч түгээ.

Дүү минь чамд итгэж байна,
Дүүрэн уулзахын ерөөл тавья.
Эргээд нэг харна шүү,
Бүхий л чадлаараа УРАГШАА!

Бид шүүмжлэлд дургүй

Бид шүүмжлэлд дургүй. Хэн л дуртай байв гэж дээ. Зарим нэг нь шүүмжлэлд дуртай гээд ам дагуулаад л яриж байгаа сонсогддог. Гэвч сэтгэл дотор нь ямар зөрчил арцалдаж байгааг хэн мэднэ? би хувьдаа шүүмжийг янз янзаар хүлээж авдаг. Хүндэлж явдаг хүнээс шүүмжлэл сонсвол, хүлээж авах талдаа гэмших хандлагатай, харин сэтгэлд хүрдэггүй зарим нэгний шүүмжлэлийг чихний хажуугаар өнгөрөөхийг хичээдэг ч цээжин доторх дарь минь уугиж хамраар утаа нь савсаж байх удаа ч цөөнгүй.
Саяхан “Яруу сэтгэгч” сонин Ноён хутагт Данзанравжаагийн “Цагийн жамыг тодоруулагч Цаасан шувууны сургаалыг нийтлэснийг уншаад, Өвөө минь: Хүн өөрийгөө бас цаг үе, нийгмээ шинжих учиртай сургаал шүү гэж, надаар чанга дуудуулан уншуулж байсныг саналаа. Тухайн үед Монгол бичгийн дасгал хийлгэж байна гэж бодож уншсан санагдана.


Уг нийтлэлийг уншаад ноён хутагтын амьдарч асан цагийнх нь Монголчуудын авир ааш, үндэстний этикээс бүтэн хоёр зууны дараа амьдарч буй, 21-р зууны бидний Монголчуудын зан авир хөгжин дээшлэх нь бүү хэл, огтхон ч засраагүй мэт бодогдсон.
Эрхэм уншигч та ч гэсэн цаг үе, нийгмээ хамгийн чухал нь ӨӨРИЙГӨӨ шинжиж уншаарай. Шуудхан хэлэхэд би ч гэсэн өөрийнхөө зан авирыг олж уншсан шүү бас  ичсэн.

Та ч бас ичих биз? Үгүй юу?-Тийм бол та сайн ХҮН юм. Танаар би бахархаж байна. Тийм хүмүүс улам олшироосой..

Ноён хутагт Данзанравжаа улс үндэснийхээ ирээдүйн хувь заяаны төлөө санаа тависан. Тухайн нийгэмдээ гадуурхагдаж байсан энэ соён гэгээрүүлэгч хүн Монголчууд бидний зуунаас зуунд, үеэс үед дамжин ирсэн авир суртахууны ялзралыг оношлон хэлж байжээ.. Гэсэн ч бид ялзралаасаа салсангүй..
Ер нь салах боловуу…???
Уншаарай.. Шинжээрэй…бас Түгээгээрэй..

Говийн ноён хутагт Д.Равжаа
“Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу” хэмээх сургаал

Гурван эрдэнэд итгэнэ.
Хязгаар газрын нэгэн хүн (төр гэрэлтийн) тавьдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь:
Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна. Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асуув.
Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл
-    Хямд гэв.
Бас өөр хийхэд хямд юу вэ? хэмээвэл
-    Муу үйл хямд гэв.
Ямар юм цөөн бэ? хэмээвэл
-    Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв.
Ямар юм олон бэ? хэмээвэл
-    Сэрэмжгүй муу заяатан олон гэв.
Ямар юм муухай вэ? гэхэд
-    Үл мэдэгч муухай гэв.
Юу сайхан бэ? гэхэд
-    Саруул ухаан сайхан гэв.
Юу хортой вэ? гэхэд
-    Өст сэтгэл хортой гэв.
Юу тустай вэ гэхэд?
-    Сайхан сэтгэл тустай гэв
Юу худал вэ? гэхэд
-    Энэ нас худал гэв.
Юу үнэн бэ? гэхэд
-    Гурван эрдэнэ үнэн гэв.
Юу муу вэ? гэхэд
-    Хүний номгүй нь муу гэв.
Юу сайн бэ? гэхэд
-    Чин зориг сайн гэв.
Энэ цагийн хүний жам ямар вэ? гэхэд
-    Аяа, аяа хохой, энэ цагийн хүний явдлыг санах тутам
Ертөнц лүгээ нөхцөхийн чагтага тасран, зүрх догдлох мэт энэ бөлгөө.
Бурхныг тахиснаар сууж тээршаана.
Номыг сонссоор сууж уйдна.
Хуврагтай ханилсаар сууж боолоо хийнэ.
Өөрийн бол нохойг ч болов өмөөрнө.
Бусдын бол бурхныг ч болов орхино.
Баялаг бол дайсныг ч болов аргадна.
Гуйрамч бол эцэг эхийг ч болов орхино.
Олзтой бол биеэ ч болов хөлсөлнө.
Зориг үгүй бол буянаас ч болов зайлна.
Дурлавал мэдсээр байж хулгайг ч болов бахадна
Зохиолдвол адтай ч болов нөхөцнө.
Буруудвал дээдсийг ч болов доромжилно.
Хэрэглэвэл амраг саднаас салахуйд ч үл зовно.
Эс хэрэглэвэл тангаргаа эвдэвч санаа амар сууна.
Дагавал хов үгээр ч болов болно
Зөрчвөл хааны цаазаар ч болов давна
Аяа бас, Зарим мэргэд номыг мэддэг гээд алдрыг эрнэ.
Зарим ноёд эрхийг олоод дайсныг хураана.
Зарим баяд эдийн төлөө өөрөө сүйднэ.
Зарим эр атаа заргаар юмаа барна.
Зарим эм өөрийн өнгө царайгаар зовно.
Аяа бас, Шавь хүн ламыг үл ойшооно.
Түүнчлэн хөвгүүн нь эцгийн үгийг үл сонсоно.
Хүүхэн хүн эхийн сургаснаар үл явна.
Шавь хүн ламаас ноёдыг илүү хүндэлнэ.
Хөвгүүн хураахаас тараахыг үйлдэнэ
Хүүхэн хүн эцэг эхээс эрийг илүү өргөнө.
Залуу нь хөгшнөө басна.
Хөгшин нь залуугаа үл тооно.
Идрүүд нь хал барина.
Мунагсад нь далд орохыг хүснэ.
Аяа бас, Үйлийг өр мэт үл санана.
Номыг самуун үг мэт үл дурсана.
Үхэхийг унтахын төдий үл санана.
Рашааныг умдааны төдий үл хэрэглэнэ.
Судрыг мөнгө мэт үл хадгална.
Сайн үгийг сонсовч мартана.
Муу үгийг алба мэт зарлана.
Авах бол уул мэт боловч чамлана.
Өгөх бол нэг цэн ч болов харамлана.
Цухалдвал өөрөө ч болов боож үхнэ
Нөхөцвөл хүний төлөө байх юмаан ч бол орхино
Буяныг худалдааны төдий үл хэрэглэнэ
Хилэнцэт үйлэнд аяндаа мэрэгшинэ
Итгэсэн саднаас уурлавч салж үл чадна
Энэрэгч ламыг дуудавч зайлна.
Чөлөө үгүй боловч жил бүр будаа авахаар явна.
Чөлөө байвч авралын оронд мөргөхөөр үл явна
Дээдсийн асуувч үл хэлнэ
Амрагаа эс асуувч шивнэнэ
Бусдын гэмийг намрын үүл мэт элбэг үзнэ
Өөрийн гэмийг нарийн тоосны төдий үл шинжилнэ
Дээдэстэй зөрчинө
Нөхөдтэй тэмцэнэ
Доордсыг дарлана
Аргатай нь авна
Аргагүй нь алдана
Сайн хүн ганцаардана
Шалиг хүн омогтой болно
Олонтой учрахдаа ярина
Ганцаар явахдаа дуулна
Үнэн үгтэн омогтны тоонд орно
Башир үгтэн цэцний суудалд сууна
Эд эвдрэхийг хайрлана
Эв эвдрэхийг үл хайрлана
Салалцаад гаслалдана
Учралдаад хууралцана
Хүний муу хэлэхээс айна.
Сүнс зовохоос үл айна
Зововч хичээлийг мал жин хоёрт гаргана
Жаргах боловч шамдлыг итгэл уншихын төдий үл үүсгэнэ
Аяа бас, тусын хариуд хор хийх хүн олон буй
Ачийн хариуг мэдэх хүн цөөн
Хилэнцийг мэдэвч хийх хүн олон
Номыг мэдэвч бүтээх хүн цөөн
Сүсэглэвч зарлигийг үл авах хүн олон
Гэмтнийг үзэвч хагацаж чадах хүн цөөн
Зовлонг танивч үл сэхээрэх хүн олон
Жаргалыг хүсэвч сайн явах хүн цөөн
Зусар үг хэлбэл баярлагчид олон
Өөрийн гэмийг хэлбэл үл гомдогчид цөөн.
Эрхэлж муу үгээр тогловол хадгалагчид олон
Энэрч харамгүй сургавал авагчид цөөн
Аяа бас, адис авахын урьд сайн мууг харна
Эрдмийг авахын урьд гэмийг шинжилнэ
Албанд явахын урьд өөлж туршина
Өөрөө гарсны сүүлд юу гэхийг туршина
Хүнд өгөхийн урьд үгүй хэмээн туршина
Хүнийд очихын урьд хэн буйг асууна
Сүжиглэхийн хамт сэжиг төрнө.
Эрдмийг эрэхийн хамт гэмийг эрнэ.
Саданд учрахын хамт дайсныг асууна.
Амгаланг бүтээхийн хамт зовлонг үүсгэнэ.
Үнэн үг хэлэхтэй хамт худлаар чимнэ.
Нэг зөв явахтай хамт хэдэн буруу явна.
Аяа бас, Хариугүй өглөг үл өгнө.
Харгүй сайхан сэтгэлээр үл санана.
Атгаггүй амархан сууж үл чадна.
Аргачлалгүй явдал үл явна
Юмыг тоололгүй алба үл гаргана
Зүгээр суугаад, алдрын төлөө эд мал зарагчид олон
Өвдөж сандравч хайргүй өргөгчид цөөн
Муу үйл үйлдээд үл гэмшигчид олон
Сайн явдлыг яваад баярлагч хүн цөөн
Аяа бас, Хүндлэлийг ямба хэмээнэ.
Ёсыг алба хэмээнэ.
Ихэстэй учирвал зусардахыг бодно.
Энгийн нөхөртэй учирвал үг авахыг бодно.
Энэ цагийг олны хэрэг хийх
Хүний зовлон хэмээвэл:
Цайруу явбал хүний гарт орно.
Хардаж явбал муу үйл арвидна.
Шударга явбал олонтой үл таарна.
Башраар явбал номтой үл таарна.
Чанга хурц явбал өстөн олон болно.
Дуугүй номхон суувал толгой дээр гарна.
Дундуур зэрэг явбал тэнэг гэж сонжлогчид олон.
Гуйж хэлбэл эрэмшинэ.
Ширүүн хэлбэл доордоно.
Аргаар хэлбэл баширтай болно
Үнэн хэлбэл ойшоохгүй болно.
Худал хэлбэл хүндгүй болно.
Олноос зөвшвөл санаагаа үл хэлнэ.
Ганцаар шийдвэл зөрүүд болно.
Магадгүй загнавал итгэмжгүй болно
Ойр суувал явдлаас зайлна.
Хол явбал орхив хэмээн санана.
Болзоогүй явбал томоогүйд тооцно
Олон үг хэлбэл чалчаа хэмээнэ.
Дуугүй суувал ихэмсэгт бодно.
Хянаж хэлбэл хартай хэмээнэ.
Гэмтэй нь гэмгүйдээ ноцно
Гэмгүй нь гэмтнийг өмөөрнө.
Эвлэвэл хардана.
Эвдэрвэл гомдоно.
Аяа бас, ганцаар муу явах мөртөө бусдыг жишээ татна.
Хүний хүчээр сайн яваад гэдрэг эрэмшинэ.
Хүний нэрээр нүүр олоод биед нь хүчирхэнэ
Хүний юмаар баяжаад элдэв бардмыг өгүүлнэ
Дээр явбал атаархана.
Доор явбал дарлана.
Энэ цагийн Алаглагч ноёд,
Идэгч түшмэл
Хариу бодогч өглөгийн эзэд
Тэмцэлдэгч ардаас эхлэн
Ертөнц ба номын зүг тэвч:
Суудлын төлөө олох нэр,
Эдийн төлөө номлох ном
Алдрын төлөө үйлдэх буян,
Өмгийн төлөө шүтэх шавь тэргүүтэн
Муу явдлыг өөрөө үйлдээд
Цагийг муу хэмээнэ.
Арван хар, таван завсаргүй тэргүүтэн хязгааргүй муу үйл ба
Дөрвөн махбодын хор тэргүүтэн хорлол ба
Найман зовлон тэргүүтэн зовлон ба
Хүн ба хүн бусын эрх тэргүүтэн
Энэ ертөнцийн аль мууг өгүүлж хаа барах вэ
Товчилбол: Сансрын гянданд үйлээр хүлэгдэж,
Мунхгийн харанхуй дотор тачаангуйгаар согтож
Урины мэсийг барин омгоор түлэгдэж
Атаагаар агсамнан
Гаслант зовлонгийн эвэршээлээр эмгэнэх
Амьтан бүгд хөөрхий
Зүрхэн үгүй энэ насны хавцгайн дотор
Авралын чагтага тасраад
Авах гээхийн нүд тэсэрсэн
Амьтан бүгд хөөрхий.
Уурлавал дуу үл гарах
Баярлавал олныг чалчих
Ихсээс мятрах
Багад хөөрлөх
Ичгүүргүй амьтан хөөрхий
Даарвал хувцас
Халууцвал сүүдэр
Өлсвөл хоол
Цангавал унд
Зүдэрвэл нойрын төдий
Өнөө маргаашийн төдий
Туйлбаргүй сэтгэлтэн хөөрхий.
Муу авъяасаар нэрвэгдэж
Оюуны хүчээр сулраад
Аргагүй бологчид хөөрхий
Тэсэхүйеэ бэрх муу заяанаас гараад
Гайхамшгийн амгалант хүний биеийг олоод
Энэ мэт зовлонгийн үйлийн үрийг эдлэгч
Амьтан бүгд даанч хөөрхий хэмээв.
Тэр цагт нөгөө хүн бас ийн асуув:
Аяа, энэ мэт муу цагт
Үнэнийг санагч хүн
Ямраар явбал болох вэ? гэсэнд
Нисгэгч хүн өгүүлрүүн:
-    Аяа, нөхрийн дээд сэрэмж мөн боловч
Лам, эцэг, эх гурван ачтанаа бүү хард.
Эрдмийн дээд эв мөн боловч
Хилэнцэт нөхөртэй бүү нөхөц.
Учраад хэлэлцдэг жам мөн боловч
Хэмжээгүй үг бүү хэл.
Бурхнаас илүү аврал үгүй тул
Сүжиглээд дамжиг бүү үйлд.
Номоос илүү эрдэм үгүй тул
Суралцаад омог бүү үүсгэ.
Хуврагаас илүү өмөггүй тул
Хүндлээд гэм бүү эр.
Маныг хорлогч нисваанис мөн тул
Сэтгэлийг харуулдаж хориг тавь хэмээв
Тэр хүн бас ийн асуув:
Сургаал хэрэгтэй хүн ямар вэ?
Хэрэггүй хүн ямар вэ? гэсэнд
Нисгэгч хүн өгүүлрүүн:
Үл мэдэгч мунхаг, ухаангүй хүнд сургаал хэрэггүй.
Өөрийн биеийг тоосон омогтой хүнд сургаал хэрэггүй.
Өгүүлсэн үгийг үл авагч хүнд сургаал хэрэггүй.
Үзсэний дараагаар л мартагч хүнд сургаал хэрэггүй.
Эгэл хэрэггүй хүсэлд шунагч хүнд сургаал хэрэггүй.
Ихэс дээдсээс дутаагч хүнд сургаал хэрэггүй.
Илт үзтэл гангалагч хүнд сургаал хэрэггүй
Элдэв баширт нөхөдтэй ханилагч хүнд сургаал хэрэггүй.
Энгийн гэмгүй нөхөртэй үтээрхэгч хүнд сургаал хэрэггүй
Их суудлыг хүсэж нэрэлхэгч хүнд сургаал хэрэггүй.
Энэ хойт хоёр явдлын сүүлийг үл бодогч хүнд сургаал хэрэггүй гэв.
Учрыг ухах саруул ухаантай хүнд сургаал хэрэгтэй.
Үнэнийг баригч шударга хүнд сургаал хэрэгтэй.
Улмаар буяныг хураагч хүнд сургаал хэрэгтэй.
Очирдар ламын зарлигийг хадгалагч хүнд сургаал хэрэгтэй.
Олон эзэд ноёдыг хүндлэгч хүнд сургаал хэрэгтэй.
Үхэх, өвдөхийн зовлонг сэхээрэгч хүнд сургаал хэрэгтэй.
Үлэмж дээдийн номыг эдлэгч хүнд сургаал хэрэгтэй.
Өвгөд эмгэдийг өргөгч хүнд сургаал хэрэгтэй
Сургагч нь:
Зоргоор бус үнэнээр болвол сургаж болно
Зориуд бус халамжлах сэтгэлээр болвол сургаж болно
Зовлонт үйлээс зайлуулагч болвол сургаж болно
Өөрөө эс мэдэвч дээдийн зарлигтай бол сургаж болно.
Үлэмж мэргэн биш ч омог сэтгэлгүй бол сургаж болно гэв

Тэр хүн:
-    Тийм бөгөөс надад
Мэдэхэд хямд
Хийхэд хялбар
Явахад амар
Санахад томъёотой
Нэгэн сургаал айлдаж хайрлана уу?
Гадна биеийн явдал
Дотоод хэлний үг
Нууц сэтгэлийн чиг
Гурвуулны ерөнхий байдлыг ямар мэт явах вэ?
Гадаад амины аж төрөх
Дотоод их, бага төрийн нууц явдал
Дээдийн номыг бүтээх зэргийг ямар мэт явах?
Жаргах цагт санах санаа
Зовох цагт хатамжлах сэтгэлийг
Надад айлдаж хайрла? хэмээсэнд
Нисгэгч хүн өгүүлрүүн:
-    Гадаад биеийн явдал гэвэл:
Ёстныг хүндэл.
Настныг баярлуул.
Ачтанаа өргө.
Бачтанаас зайл.
Сайнаас бүү сал.
Садныг бүү эр.
Олон бүү арилж.
Огт бүү харамла.
Олон дараагаар хэрэггүй явдлыг бүү арвитга
Онц зөрүүлхэж дээдсээс бүү сал
Муу нөхөртэй бүү нөхц
Зүйл бүрийн хувцас бүү өмс.
Зүг тал үгүй бүү гайхуул.

Хэлний өгүүлэх хэмээвэл:
Хэрцгийлж хэрүүл бүү үүсгэ.
Хэгжүүрхэж омог бүү үүсгэ.
Хэлбийж олон янз бүү урва.
Саваагүй тохуун үг бүү хэлэлц.
Санамсаргүй үг бүү хэл.
Эвлэж муу санаатантай бүү зөвш
Эвдэрч олон зан бүү гарга
Хордож бусдын гэмийг бүү малт.
Ховсорч хэрэггүй үг бүү зөө.
Хуурч элдэв башир бүү хэл.
Хоцорч нөхөр үгүй бүү суу хэмээв.

Сэтгэлийг чиг гэвэл:
Шинжлэлгүй бүү сэтгэ.
Сэрэмжгүй бүү зальхайр.
Гэнэт нөхрийг бүү итгэ.
Гэндэж хүнээс бүү урьт.
Буруу юмыг бүү өмөөр.
Бусдын юманд бүү шуна.
Бузгай дээрэнгүй бүү загна.
Бузар хилэнцийг бүү үүсгэ.
Чөлөөгүй гэж бүү алгас.
Чадал үгүй байж бусдыг бүү дуурай.
Магад дээдсийг олж нөхөрлө.
Муу явдалтнаас насад дутаа.
Санасан бүрийг бүү хөөцөлд.
Салах учрахад бүү гомд
Буянтай санаанаас бүү холд
Бодь сэтгэлийг бүү март.

Нийтийг товчилбол:
Самуун хүнтэй бүү учир
Санасан бүрийг бүү ярь
Тэр энэ гэж бүү эрэлх
Тэгэх ингэх гэж бүү зарла
Сонжилбол бүү уурла
Сонирхож бүү урва
Өгвөл эд мөн.
Сахивал санваар мөн.
Хүлцвэл хуяг мөн.
Хичээвэл мөр мөн.
Эс мартвал бясалгал мөн.
Мэдвэл билиг мөн.
Мунхаг хүнтэй оролдвол
Үйлийн үрийг үл мэдэх тул өөрөө гутна.
Хүсэлтэй хүнийг чанга хоригловол
Гансрах тул аргаар номхотго.
Ууртай хүнийг ширүүн хэлбэл
Аюул болох тул урмаар ухуул.
Омогтой хүнийг дарлавал
Хорсох тул нэр цолоор баясга.
Дээрэнгүй хүнийг хөгжөөвөл
Хэрэг гарах тул их битгий хэрэгс.
Атаач хүнд нүүр эс өгвөл
Гомдох тул сайхан загна.
Харамч хүн ширхэг утсыг ч болов
Харамлах тул арилжаа бүү хий.
Зусарч хүнтэй нөхөрлөвөл
Зоргоор болох тул дорд суудлыг барьж
Ховч хүнтэй хэлэлцвэл
Бусдын гэмийг сонсох тул бүү итгэ.
Их хүнийг эс нүүрдвэл
Өмөг үгүй болох тул ёсын төдий сайхан хүндэл.
Боол хүнийг эс баярлуулбал
Явдал хождох тул бага сага юм өг.
Өр бүү хий.
Өглөг бүү тасал.
Хулгай бүү хий.
Ховсоргон бүү загна.
Олноос зөвш.
Онц өөрийн санааг сүүлд гарга.
Хэлбэл бүү буц.
Санавал бүү март.
Хүнийг нүүрчилж
Хэргийг буруу бүү болго.
Хүнд чиг үгүй загнаж
Сайхан зан үгүй бүү суу.
Эд хэмээвэл, ертөнцийн ёсны сургаал болой.
Эдүгээ номын ёсны сургаал хэмээвэл:
Биеийг тороос алдуулсан шувуу мэт
Аглагийг шүт.
Хэлний үгийг хивийн зангиа мэт
Алдралт үгүй боо.
Урьдын хийсэн хилэнцээс
Хор уусан хүн мэт хашир.
Магад гарах буянт сэтгэлийг
Амь мэт энхрийл.
Хилэнцэт нөхрөөс
Аварга могой үзсэн мэт зайл.
Буяны саданг Өөрийн толгой мэт өргө.
Сэтгэлийн эрдмийг
Яст мэлхийн гишүүн мэт нуу.
Усгал зөөлөн занг
Мөрний урсгал мэт ундраа.
Чин зориг, хичээнгүйг буугийн сум мэт чиглэ.
Гурван эрдэнийн үйлст морь, нохой мэт зүтгэ.
Олон хамаг амьтанд сал онгоц мэт
Боол сэтгэлийг барь.
Тангараг цааз хоёрыг
Шил толь мэт хайрла.
Өөрийн гэмийг Салхи мэт алдаршуул.
Зөв болвол бүхэнд дайсан боловч үйлд.
Буруу бол хааны суудалд суулгавч зайл.
Буян болох бол хилэнц мэт боловч үйлд.
Хилэнц болох бол буян мэт боловч тэвч.
Үлгэрлэвэл: Хүнтэй адил боловч
Ороолон бол бүү учир.
Галзуутай адил загнавч
Дээдэс төрөлхтөн бол шүт.
Түүнчлэн, билиг буй бөгөөс
Эрдэм үл болох юм нэг ч үгүй.
Сүсэг буй бөгөөс
Адис үл гарах юм нэг ч үгүй.
Хичээнгүй буй бөгөөс
Үл бүтэх юм нэг ч үгүй.
Бодь сэтгэл буй бол
Нөхөр үл болох амьтан нэг ч үгүй хэмээв

Тэр цагт, билигтэй бол юм бүгд эрдэм болох учир юу вэ? хэмээсэнд
Үлгэрлэвэл:
Чулуун хор эмч хүнд эм
Таарах өвчинд рашаан
Зүгээр хүнд хор болсон мэт
Шимийг нь авбал өчүүхэн юм ч
Их эрдэм болох нь олон буй.
Хорхой тэжээж авсан шүлс
Магнаг болохыг үз.
Энэ үест:
Билиг, сүсэг, хичээнгүй, бодь дөрөв
Ялгал, оньс, эрдэм, сайн дөрөв
Үүнийг номлох зүйл эгээршгүй боловч
Олонх нь гарын хөтөлбөрөөс сурч болох
Товчийн төдий өгүүлбэл:
Сүсэг үгүй бол бурхныг шүтэж үл чадна.
Бурхныг шүтэж эс чадвал
Зарлигийг дагаж эс чадна.
Зарлигийг эс дагавал
Ишийн эрдмийг үл олно.
Түүнийг үл олбоос
Онол үл төрнө
Тэр хоёр үгүй бол
Авах, гээхийн алин ч үгүй буруудна.
Хичээнгүй үгүй бол
Туурвисан үйл хэрэггүй өнгөрнө.
Бодь сэтгэлтэй хүн
Нялх ч боловч олныг айлгана.
Хорлох сэтгэлтэй хүн
Идэр хүчтэй боловч дайсныг арвитгана.
Алаг үгүй сэтгэлтэй хүнийг
Амьтан бүр өрөвдөнө.
Бус бас жаргах цагт
Ташуурал үгүй сэтгэлийг барь
Хайртай хэмээгч нь дотуурчилсны нэр.
Хилэгнэх гэгч урины нэр.
Жаргах гэгч нь нойрын нэр.
Их хурц гэгч нь омгийн нэр.
Харилхана гэгч атааны нэр.
Үгийг урвуулж хэлбэл
Мөн чанар нь таван хорын нэр буй.
Өвчин бага боловч үхлийн шалтгаан.
Будаг бага боловч өнгө урвуулахын шалтгаан.
Буян бага ч болов туслахын шалтгаан.
Гал бага ч болов түлэхийн шалтгаан.
Нүгэлт нөхөр хол ч болов хорлохын шалтгаан.
Бусдын өргөмжлөлийн үгэнд хөөрөлгүй
Насанд өөрийн сэтгэлийг нам дарж явтугай.
Сайн, муу хоёрыг сэтгэлээс ялгадаг.
Тус хор хоёрыг үйлдвэрээс таньдаг.
Үнэн, худал хоёр сүүлдээ тодордог.
Жаргал, зовлон хоёр
Өөрийн үйлээс болдог тул
Сэтгэлийг шантралгүй
Буянтай сэтгэлийг хадгалбал
Үхэвч санаа амар буй.
Учир үгүй цааз үл байна.
Уг үгүй үр үл байна.
Санал үгүй үг үл хэлнэ
Саадгүй буянаас үл хожимдох тул
Үйлдвэр юу үйлдэвч
Шалтгааныг шинжил хэмээв
Тэр цагт, нөгөө хүн:
Товч нь юу вэ? хэмээсэнд
Нисгэгч хүн өгүүлрүүн:
-    Аврал бүгдийн товч лам мөн.
Санваар бүгдийн товч сэрэмж мөн.
Үзэл бүгдийн товч үнэн үзэл мөн.
Санаа бүгдийн товч мөнх бус мөн.
Ном бүгдийн товч сэтгэлийг номхтгох мөн.
Таван махбод бүгд
Огторгуй махбодод хурна.
Таван хор бүгд
Мунхаг сэтгэлд хурна.
Дурдаж мэдвэл сансар нирваан бүгд
Сэтгэлийн чанараас үл давна.
Үлгэрлэвэл:
Хоосон хумхийн тоос цугларсаар
Арвидвал шороо болно.
Шороо арвидвал уул болно.
Чийг арвидвал ус болно.
Манан арвидвал үүл болно.
Туйпуу арвидвал балгад болно.
Түүнчлэн бие үгүй хоосон сэтгэл
Буруудвал нисваанис болно.
Нисваанис арвидвал там боловсорно.
Зөвдвөл буянт мөр болно.
Буян арвидвал бурхан болно.
Энэ мэт элдэв зүйлийн үзэгдэл
Бүгд шүтэн барилдлага
Үзэгдлийн төдий хоосон хэмээхийн агаарт
Зүүд замхрав хэмээн хэдэн
Сайн, муу, үнэн, худал үгсийг
Наадмын төдий бичсэн
Цагийн жамыг тодруулагч
Цаасан шувуу хэмээгдэх нэжгээд үе төгсөв
Ом сайн амгалан болтугай
Олон амьтанд тус болж
Орчлонгийн далай ширгээд
Онолын эцэст хүрч
Огоот арилсан бурхан болох болтугай!

Зэрэмдэг үгс ба бидний амьдралд

Үгээр бид бодол санаагаа солилцож, мэдээлэлээ өгч авдаг билээ. Үг гэдэг маань угтаа хэл судлалын ухагдахуун ч, физик чанараараа хэлбэлзэлтэй дуу авиа. Энэ дуу авиа бидний сэтгэл гэж харагдахгүй, тэмтрэгдэхгүй эрхтний минь илэрхийлэл болон хэрэглэгддэг. Сэтгэлийн илэхийрлэл бодол санаа болон хувирахуй доор дуу авиагаар дамжуулан нөгөө хүнийхээ сонороор дамжин сэтгэлд хүрнэ. Үг гэж дуу авианы физик шинжтэй үзэгдлийн хүчтэй чанар нь эндээс эхлэнэ.

Эгээ л усны байгаль дахь эргэлт лугаа адил, жишээлэхэд ус, мөс “шатдаг”= ууршин агаар мандалд дэгдэн гарч молекулиуд нь өндөр дэхь хүйтэн агаарын даралтын сийрэгжилт,  хөргөлтнөөс хамаарч усны молекулуудын бөөгнөрөл нь бидний хараанд өртөхүйц болж манан, уур болон хувирч агаарын даралт, хэмийн  /темпаратурын/ зөрүүгээс үүсэх  агаарын шилжилт хөдөлгөөнөөр буюу бидний нэрлэдгээр салхиар туугдан хөвөхийг нь үүл хэмээнэ.Ууршисан усны молекулиуд маань салхинд туугдан явахдаа манан, үүл болон хүмүүн биднээс өөвөн цөөвөн, сэмжин, хурган, хонин гэх зэргийн зүйрлэл нэрийг аван нэгдэх явцдаа хуралдан нэгдэж, агаарын даралт, эх газрын татах хүч, ээн гэрэлтүүлэх наран зэрэг олон хүчин зүйлийн нэгдсэн нөлөөллөөр хувийн жин нь ихэсч эргэн газар дэлхийдээ эргэн буухуйг бороо хур хэмээнэ. Бороо хур нь горхи голыг сэлбэн нуур тэнгис далайд хүрэх зууртаа улирлын нөлөөгөөр цас мөс болохдоо ч дээрх үзэгдлийг хором ч алдалгүй давтан давтасаар байгаль дэлхийг амилуулан ургамал цэцэг амьтай бүхнийг төлжүүлэн энэ ертөнцийн амьдарлын амийг авч явах бөлгөө.


Байгаль дахь усны молекулын эх хэлбэрийн фотозураг

Энэ лүгээ адил Үг сэтгэлээс сэтгэлд өртөөлөн бууж, эрчим хүч агуулан явдгийг та бидний эмээ өвөө нар өвөг дээдэсээсээ сурч мэдэн болчимгүй үг хэрэглэхийг цээрлэж, МОНГОЛ ХҮН АМНЫ БИЛГЭЭР, Манж хүн билээрээ гэдэг хэлц үгээр томьёолон биднийг сургамжилдаг билээ. Иймдээ ч манай монголчууд алив зүйлийг нэрлэх, хэлэлцэхдээ ҮГ ний эрчим хүчийг ойлгосон учраас  бодолтой хандаж үгийг зөв хэрэглэхийг хичээдэг байлаа. Байлаа гэдэг нь бид өнөөдөр хэрэглэж чадахгүй болж гэдгийг танд ойлгуулж байгаа байх. Багадаа /одоо ч гэсэн би хэрэглэж дадаагүй байгаа/ энэ их ёсыг мэддэг өвгөчүүл, буурай нарын дэргэд ёсгүй үг хэрэглэн, нударгаар нь ороолгуулж өссөн билээ. Хорьдугаар зууны гучаад оны хэлмэгдүүлэлт,их хядлагын өмнөх жилүүдэд тэр үеийн монголчууд  цус гэж үг орсон хараал, хэллэгийг эр эм, эх захгүй хэлдэг байж, удаа ч үгүй түүхэндээ дайнд ч хядуулаагүй тийм олон хүний  амийг егүүтгүүлсэн, саяхны жишээ: ерэн оны эхээр ганзагын наймааны их урсгалд нийгмээрээ татагдан орох үед шатах гэдэг үгийг орос хэлнээс махчилан орчуулж хэрэглэснээс хойшхи арван жилд ой хээрийн түймэр тоогоо алдаж, зарим үед нар хиртсэн мэт, түнэр утаа хөшиглөн хоолой ам хатааж байсныг мартсан ч сануулахаар мэдэх хүн та бидний дунд цөөгүй байгаа байх. Сүүлийн арван жил бид мэнд мэдэхдээ юу байна?-юмгүй гэдэг үг хэллэгийг нийтээр их хэрэглэв.ҮГ биелэлээ олов.Нийгмийн олонхи дундаж давхаргынхан эмзэг давхаргын тоог нэмэгдүүлэв. Чөлөөт зах зээлд шилжээд  20 жил болох гэж байна. Өнөөх муу хэлдэг социализмийн үеэсээ дээрдсэнгүй, харин доордов. Либерализм, чөлөөт зах зээлийг буруу гэсэнгүй, алив зүйлд зөв хандлагаар хандаж, зөв ойлгосныхоо дараа ЗӨВ ҮГ хэрэглэцгээхгүй бол юу болоод байгааг түүх, цаг хугацаа бидэнд сануулаад байгаа биш үү?
Өвөөгийн маань анд Монгол хэл, бичгийн гавьяат багш Чойжилсүрэн гуай надад алив зүйлд нэрний учир шалтгаан их буй. Эртний мэргэд судар ном зохиолоо сонсохуй сонорт чимэгтэй, санахуй санаанд тод үлдэхээр нэршээдэг байсан Зүрхэн тольт, Зуун найман билэг оршвой гэх зэрэг, Харин та нар азгүй хүүхдүүд байна Орос хэлний сурах бичгийг чинь Солонго/ Радуга гэж нэрлэчихжээ, зүй нь хүний сурсан эрдэм ном хаданд сийлсэн мэт үлдэх ёстой, Та нар маань соёл, шинжлэх ухааны уурхай болсон энэ их үндэстний хэлийг солонго шиг замхаруулчихгүй сураарай гэсэн нь ёжлож хэлсэн ч үнэний их хувьтай байж гэдгийг орос хэлийг сурсан гэх хэцүү бас сураагүй гэх хэцүү болсон над мэтийн манай үеийнхэн ойлгоно биз.

лай, зовлон гэдэг ҮГ усны молекулд нөлөөлсөн нь.

Өнөөдөр залуус хүүхдүүд илүү зан гаргаж лайтай / ланчиг лай=зовлон бэрхшээл/, бас юу гэв майр гэнэ үү = энэ үгийг эх хэлний үгийн сангаас би олсонгүй, /охиноосоо асуувал тоймгүй баримжаагүй буюу тоолж багцалж чадахгүй гэсэн санааг, төсөөлвөл англи хэлний “much” тай ойролцоог хэлдэг бололтой юм/ зэрэг мууг дуудсан үг хэрэглэцгээж байгаа бололтой юм. Дээр нь интернэтийн ихэнх блогуудын хэрэглэх үг хэллэг авах юм алга,  гэжийгаа, боджиинэ,
гэжүүл яахуу
Ицсийцэст явжээвэл сайхан байдын байшд.
бичлиг хийдиймүү гээл. Суужаагаан
хүний жишгээр явкуу бол болкуун байшд гэээл ерөөж гардын
ийм хэллэгтэй хүний сэтгэлгээ, сэтгэл  хоёр нь ч ийм байгаа. Сэтгэл нь ийм бол үйлийн үр нь ч тийм л байгаа. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр өвгөдийн ХҮН болоогүй хүнд эрдэм бүү заа, галзуу солиотод харвах зэвсгийг зааж, бариулсантай адил гэдэг үг чинь бид болоод байгаа юм байна. / Хүүхэд залууст ойлгомжтойгоор хэлэхэд: сармагчинд гранат бариулна гэсэн үг / Үүнд бидний буруу бий эх хэлээрээ зөв хэлэлцэж сурахыг шаардан намайг ам руу нь алгадмаар гэж айлган харцаараа  шавхуурдаж зэмлэдэг байсан тэр өвөгчүүлийн сэтгэл, сэтгэлгээ бидэнд дутаснаас залуус дүү нар маань арван хэд, хорь хүрсэн насандаа ч эх хэлээ сураагүй, элий халгай болж эр нь эр шиг эм нь ч эм шиг байж чадахгүй болжээ.
Үгийн буруу сонголт ажил хэрэг дээр нөлөөлсөн талаар жишээ хэлье.
Одоо нэг үеээ бодвол нийгмийн олон идэвхтэнгүүд болон хүмүүс мод тарья гэдэг болж, Энэ сайшаалтай, харамсалтай нь хөөрхөн гурван настай мод бутыг ойгоос нь авчирч тариад л орхидог. Миний мэдэхийн хаврын хаварт 7 жил мод тарицгаасан хүмүүс, газар байдаг.  Очиж үзлээ, хатсан модны ёдор хугархай гол. Бидэн дундаа л байгалиа гэж бодож явдаг хүмүүсийн маань ажил ийм л байна. Энэ нь тэр хүмүүсийн буруу биш, бид зэрэмдэг үг хэрэглэж ярисаар байтал сэтгэлгээ маань зэрэмдэг болж, ажил үйлсээ дутуу гучуу зэрэмдэглэдэг болсоных ажээ. Зүй нь мод тарих гэдгийг мод ургуулах гэж бүтэн бодож, гүйцээн хийх нь бүтээн байгуулалтаар зогсохгүй эх хэлэндээ анхаарч сэтгэлгээгээ шинэчлэн өөрчилж хөгжүүлэх цаг болсныг дохиолж байна.
Үг яриандаа болон блогт дараах байдлаар хэлцэлдэг хүүхэд залуус, дүү нартаа
хүний жишгээр явкуу бол болкуун байшд гэээл ерөөж гардын  - Тиймээ хүний жишгээр сэтгэж явахгүй бол болохгүй болчихжээ та нар минь.

Тиймээ, Яг л байгаль эхийн усны тогтолцоо хэрхэн бие биесээ нөхөж, амьдрал гэдэг гайхамшгийг нөхцөлдүүлэн бий болгодог шиг сэтгэлийн хур бороо болсон ҮГЭЭ зөв сэтгэж, зөв хэрэглэж сурцгааядаа Монголчууд минь ээ.

Гуниггүй

Тэр ирсэн, тэр явсан
Тэглээ гээд гуниггүй
Тэр намайг мартсан, бусдыг санасан
Тэгээд ч бас гуниггүй
Амьдрал амттай, бас гашуун хэдий ч
Аль аль нь миний хувьд гуниггүй
Аврал бас цөхрөл байдаг ч
Аль аль нь утгагүй

Нүүгээд өнгөрөх цаг хугацаа ч гуниггүй
Зүүгдээд хоцорсон эгэл өдрүүд ч гуниггүй
Нүдэнд харагдах бүх дүрслэл гуниггүй
Зүрхэнд үлдсэн бүх дурсамж гуниггүй

Үүлс нүүхэд гуниггүй
Үдийн үдэд салхи сэвэлзэхэд гуниггүй
Үргэлжилсэн урт ганцаардлын дунд ч гуниггүй
Үнэнгүй, худалгүй хорвоод бүх зүйл гуниггүй

Бороотой өдөр цонхоор харсанч гуниггүй
Бодол дотроо дурсамжаа хөвсөнч гуниггүй
Зүрх тэр чигээрээ гуниггүй
Зөндөө удаан хүлээсэн ч гуниггүй

Гуниггүй, бүх зүйлс гуниггүй
Гуниг, баясал гэсэн мэдрэмжгүй…

Санагдаад…


1

Намайг зовоосон шаналалд өвдөг сөгдөөд, үхмээр санагдаад
Надад уягдсан сэтгэлүүдийг бодхоор үхмээргүй санагдаад
Нар хүртэл надаас бусдыг дулаацуулаад байх шиг гомдол төрөөд
Нар чамайг дахиж харахгүй гэж бардамнаар санагдаад
Аз жаргал хаалганы хажуугаар өнгөрчихөөд,  хөршийнд оччихоод
Азгүйгээр минь дуудаж намайг элэглээд инээлдээд байх шиг санагдаад
Харин би тэгтэл ганцаархнаа хатуу дарсыг цээж норгон хөнтөрчихөөд
Халамцуудаа шатаж чангаар хашгирмаар санагдаад, үхмээр санагдаад

2
Чадахгүй гэж хэлмээр санагдаад, бүгдээс зугатмаар санагдаад
Чаддагаар нь цаасандаа уурлаж гунигаа хагаслаж шүлэглэмээр санагдаад
Хоёр нүүртэн, хомхой сэтгэлтнүүдийг алмаар санагдсан ч
Хорвоогийн дэнс хууль цаазаас аймар аядаад
Нүгэл гэдэг дүүжлүүрийн олсноос бултаж чадахгүй юм шиг санагдаад
Буян гээч бурхны номлолоос зүүгдмээр санагдаад
Хуурамчын дүр эсгэж, худлаа инээхчээ аядаад, нулимсаа нууж арччихаад
Хуурмаг хорвоогийн нэг хэсэг болж жүжиглэмээр санагдаад, амьдармаар санагдаад

3
Гунигийн үрийг өөрөө таричихаад ургацаа уйлж хураахдаа
Гомдомоор л байсан эзэн байхгүй болохоор харамсмаар санагдаад
Тамхины утаа суунаглахдаа уран нарийн хэлбэртэй санагдаад
Татаж дуусчихаад эхүүн үнэр нь дотор эвгүйрүүлж бөөлжмөөр санагдаад
Согтуудаа л хэлж чадах солгой үгсдээ тархиа эзэмдүүлчихээд
Солиорч байх шиг байна, согтож байх шиг байна, инээмээр санагдаад
Үхчихээд амьдармаар санагдаад, амьдарчихаад үхмээр санагдаад… санагдаад… юм бүхэн санагдаад… юу ч санагдахгүй байна.

Хэрвээ чи бүсгүй хүн бол

Хэрвээ чи бүсгүй хүн бол
Өндөр уулын оргил шиг бай
Чамаар тоглох гэсэн нэг нь
Уулын бэлээс буцах болно
Харин:
Чамд хайртай нэг нь
Уулын оргил руу мацах болно”

Дэлбээгээ дөнгөж нээгээд турьгүйхэн цөмцийх
Дэлхийн аашинд дасаж ядах, хэнзхэн цэнхэр яргуй нь бүсгүй та юм шүү
Цэцгийн дэлбээ, нарны цацраг, салхины үзүүрээс ертөнцийн аясыг мэдэрдэг
Цэгээн гэрлийн цагаан давалгаа нь бүсгүй та юм шүү
Халтай жаргалтай хүний орчлонгоос хорвоогийн өнгийг мэдэрдэг
Хайрлаад ч үл барам ховор эрдэнэ минь бүсгүй та юм шүү
Дундрашгүй хайрын дуртгалыг тээсэн он жилүүдийн мөнгөн хэлхээс
Дуусашгүй амьдралын авралын сахиус нь бүсгүй та юм шүү

Удмын хэлхээг залгах хүслийн чандмань эрдэнэ
Ургийн холбоог дархлах голомтонд гийсэн нар нь бүсгүй та юм шүү.
Сэтгэл зүрхээрээ надад онгодын сахиус илгээсэн
Бүсгүй минь та тэнгэрийн хүн
Бүсгүй минь чи толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.

Тэртээх зуунд дайчин эрс чиний төлөө бүлээн цусаа урсгаж
Түмүүжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гүрнэ байгуулж
Чиний үзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бүтээлээ мөнхөлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шүлгээрээ уралддаг
Эрхэс нараа тойрон эргэх тэнхлэг нь чи билээ
Эрдэмтэн мэргэд чамайг жаргаах гэж сургаал номоо хайрладаг билээ
Энэ цэлмэг хөх тэнгэрт минь алгасалгүй
Нар сар хүртэл чиний л төлөө ээлжилж хөөрдөг билээ.

Дуулсан дуунд нь уяраг гэж эгшигт айзам ийм уянгалаг байдаг
Дурлал хайраараа жаргаах гэж эр хүн ийм ухаантай байдаг
Дуурсах нэрээ өөрөө олоорой гээд
Дуудах нэр чинь ийм утгатай байдаг

Будант энэ орчлонд чамайг
Бусдыг өөрөөсөө илүү хайрлаж сураарай гэж
Бурхад чамайг эмэгтэй хүн эх хүн болгосон билээ
Бүсгүй минь чи
Өглөө сэрээд инээмсэглэж байгаарай
Өнөөдөр,өглөө хоёр маргаашаас үнэтэй шүү

Artist: Mariah Carey lyrics Title: Without You

No I can’t forget this evening
Or your face as you were leaving
But I guess that’s just the way
The story goes
You always smile but in your eyes
Your sorrow shows
Yes it shows

No I can’t forget tomorrow
When I think of all my sorrow
When I had you there
But then I let you go
And now it’s only fair
That I should let you know
What you should know

I can’t live
If living is without you
I can’t live
I can’t give any more
I can’t live
If living is without you
I can’t give
I can’t give any more

Well I can’t forget this evening
Or your face as you were leaving
But I guess that’s just the way
The story goes
You always smile but in your eyes
Your sorrow shows
Yes it shows

I can’t live
If living is without you
I can’t live
I can’t give any more
I can’t live
(Live)
If living is without you
I can’t live
I can’t give any more
(No, I can’t live)
(No, I can’t live)
No I
No no no no I
I can’t live
(No, I can’t live)
If living is without you…
(No, I can’t live)
I can’t live
I can’t give any more
I can’t live

Морин хуур монголын үндэсний хөгжим……..

Нэгэн гадаад хүн, 1950-иад оны үед Улаанбаатарын гудамжинд авсан зураг:

гэнэдээ энэхүү зураг монголын минь үндэсний хөгжим морин хуур гэдэгийг батлах томоохон баталгааны зурагч юм билүү……

Бүсгүй хүн

Бүсгүй хүн болж төрснөө
Бусдын нүднээс би мэдэрдэг
Бужигнаж үймсэн олны нудэн дунд гишгэхдээ
Бүсгүй заяанд төрснөө ухаарч дандаа ойлгодог
Эрээ цээргүй нүднүүд биеийг тэмтчихэд
Элдвийн завхай үгс чихийг булахад
Эрх дархтан хүртэл адгуусын араншингаа гаргахад
Эмэгтэй хүн болж төрснөө ухаардаг
Хотын гудамжаар алхлах уедээ
Хор шингэсэн нүдэнд оногдох уедээ
Толинд харахдаа олж үзээгуй бүсгүй хун
Тодрон гарч биеэс минь цацрахыг мэдэрдэг
Атаач ааштай эмэгтэй ширэв татан өнгөрөөд
Араас минь хутга шиг харц шидэхэд мэдэрдэг
Ариун сэтгэлт хөвгүүний нүд нь дальдраад
Алиман хацар нь ягаарахад мэдэрдэг
Ичгүүргүй шалиг эрс нүдээ ирмэж
Эхнэрээ хуурахад бэлэн байхад мэдэрдэг
Илт тэнэг хүмүүс элдэвлэж
Эмэгтэй биеийг бузар гэхэд мэдэрдэг
Энэ биеэс минь эмэгтэй хун илрэхийг мэдэрдэг
Эрмүүн гэрэлт залуу нас цацрахыг мэдэрдэг
Зохиогчийг нь бас л мэдэхгүй юм