Намайг уучлаарай гэж хэлж амьдардаг хорвоо дээр
Насан туршдаа өөрийгөөн болоод бусдыг уучилж амьдар
Гомдол хорсол, үзэн ядалт бүхнээс зайлсхийж
Гутрал гуниг шаналал бүхнээс өөрийгөөн цэвэрлэж яваарай
Хэн нэгнийг хайрлаж ханийн энгэр түшлээ ч
Хэзээ ч бүү мартаарай бидэн хоёрыг наагаагүй ээ гэдгийг
Хэтэрхий ихийг хайртаасаа нэхэж, өмч мэт үзэлгүй
Хэмжээ хязгаартай амьдарч яваарай бүсгүй чи
Жаргал мөнгө л юм шиг санагдаж
Жаргал гэдэг [...]
Эрчүүд минь дээ ухаантай байл даа
Эмзэг бас энхрий эхнэрүүдээ хайрла
Элдэвтэй жаахан үрсээ бод…
Нэг шөний жаргал байтугай
Нэг цагийн тэнэглэл
Нийтгэж сүлжсэн чиний амьдралыг нэжгээд юу ч үгүй болгох вий
Орчлон хорвоо гэдэг аваа өгөөтэй болохоор
Голж шилсэн хүүхнүүүд шиг чинь ирж буцахгүй л байх
Гоо үзэсгэлэн гэдэг нүд буруулахын аргагүй ч
Голын ус шиг баригдахгүй, хов хоосон үлдэх вий
Нэг л өнгөрөх [...]
Идэрхэн танхил нас минь ахиад надад ирэхгүй
Ийм л хаврын ногоо хөлийн дор ургахгүй
Инээд алдан өөдөөс чинь гэнэт харах минь давтагдахгүй
Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийнх шиг үлээхгүй
Хайрлах юм бол намайг одоо л хайрла
Хархан үсний минь долгионд хөл алдаж
Хаалганы минь гадна
Харуулын цэрэг шиг зогс оо
Би яг л энэ хавар шиг, хаврын ногоо шиг
Билгийн цэнхэр тэнгэртээ ирж [...]
Нарт хорвоод надтай л учруулах гэж бурхан чамайг илгээсэн юм байлгүй
Насны хань чинь өөрөө олноо гэж олны дунд орхисон юм байлгүй
Нандин хайртайгаа учирнаа гэж бурхан намайг хүлээлгэсэн юм байлгүй
Насан туршдаа хайрлана гэж чамайгаа би олны дундаас сугалж авсан юм…
Үнэрийг чинь мэдэрлээ… Дандаа л анхилам байх ганцхан чиний л үнэр.. Ямарч тансагаар сольж үл болох [...]
Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар атаа хорслын цаана
Насаа нууж явъя
Дураараа л гэлцдэгсэн, идэр залуу насыг минь
Дурсамжнаас өөр юу үлдэх юм бэ
Задгай гэзэг эрх чөлөөнөөс минь
Юундаа бишүүрхээв
Замын уртад үүнээс өөр
Хань болсон нь үгүй ээ
Оо энгэсэгээр [...]
Тэр ирсэн, тэр явсан
Тэглээ гээд гуниггүй
Тэр намайг мартсан, бусдыг санасан
Тэгээд ч бас гуниггүй
Амьдрал амттай, бас гашуун хэдий ч
Аль аль нь миний хувьд гуниггүй
Аврал бас цөхрөл байдаг ч
Аль аль нь утгагүй
Нүүгээд өнгөрөх цаг хугацаа ч гуниггүй
Зүүгдээд хоцорсон эгэл өдрүүд ч гуниггүй
Нүдэнд харагдах бүх дүрслэл гуниггүй
Зүрхэнд үлдсэн бүх дурсамж гуниггүй
Үүлс нүүхэд гуниггүй
Үдийн үдэд салхи сэвэлзэхэд гуниггүй
Үргэлжилсэн [...]
1
Намайг зовоосон шаналалд өвдөг сөгдөөд, үхмээр санагдаад
Надад уягдсан сэтгэлүүдийг бодхоор үхмээргүй санагдаад
Нар хүртэл надаас бусдыг дулаацуулаад байх шиг гомдол төрөөд
Нар чамайг дахиж харахгүй гэж бардамнаар санагдаад
Аз жаргал хаалганы хажуугаар өнгөрчихөөд, хөршийнд оччихоод
Азгүйгээр минь дуудаж намайг элэглээд инээлдээд байх шиг санагдаад
Харин би тэгтэл ганцаархнаа хатуу дарсыг цээж норгон хөнтөрчихөөд
Халамцуудаа шатаж чангаар хашгирмаар санагдаад, үхмээр санагдаад
2
Чадахгүй [...]
Хэрвээ чи бүсгүй хүн бол
Өндөр уулын оргил шиг бай
Чамаар тоглох гэсэн нэг нь
Уулын бэлээс буцах болно
Харин:
Чамд хайртай нэг нь
Уулын оргил руу мацах болно”
Дэлбээгээ дөнгөж нээгээд турьгүйхэн цөмцийх
Дэлхийн аашинд дасаж ядах, хэнзхэн цэнхэр яргуй нь бүсгүй та юм шүү
Цэцгийн дэлбээ, нарны цацраг, салхины үзүүрээс ертөнцийн аясыг мэдэрдэг
Цэгээн гэрлийн цагаан давалгаа нь [...]
Бүсгүй хүн болж төрснөө
Бусдын нүднээс би мэдэрдэг
Бужигнаж үймсэн олны нудэн дунд гишгэхдээ
Бүсгүй заяанд төрснөө ухаарч дандаа ойлгодог
Эрээ цээргүй нүднүүд биеийг тэмтчихэд
Элдвийн завхай үгс чихийг булахад
Эрх дархтан хүртэл адгуусын араншингаа гаргахад
Эмэгтэй хүн болж төрснөө ухаардаг
Хотын гудамжаар алхлах уедээ
Хор шингэсэн нүдэнд оногдох уедээ
Толинд харахдаа олж үзээгуй бүсгүй хун
Тодрон гарч биеэс минь цацрахыг мэдэрдэг
Атаач ааштай эмэгтэй ширэв татан [...]
Чамайг бүр мөсөн явхад би
Мөсөн асганы нурангад дарагдах шиг шаналсан
Мөнхөд чөлдөх шиг гөлөрч ухаан алдсан
Анир чимээгүйн дунд ганцхан дусал усны бөнжигнөх чимээнээр сэрсэн
Аянга нүргэлж газар өмөрсөн шиг хоосорч үлдсэн…
Тэртээх ертөнцөд жаргал байдаггүйч гэлээ
Тиймээ би сөгдөн гуйя ганцхан удаал учирахсан
Үрийг чинь төрүүлж элгэндээ тэврэхсэн
Үсийг чинь үнэрлэж зүрхэндээ ширээхсэн
Бурхан чөтгөрийн аль нь ч юм бэ чамайг минь [...]